Москва хот 100 мянга гаруй камер бүхий царай таних системд холбогджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

ОХУ-ын Москва хотын Цахим технологийн газрын мэдээллээр тус хот  100 мянга орчим камер бүхий царай таних аварга системд холбогджээ.

Царай таних систем нь тухайн хотод сүүлийн 4-5 жил орж гарсан, зөрчил гаргасан, гэмт хэрэг гаргах боломжтой нэг сая гаруй гэрэл зургийг харьцуулах таних боломжтой аж.

ОХУ сүүлийн хэдэн жилийн дотор камер суурилуулахаар бол царай таних төхөөрөмжийн иж бүрэн систем цогцлоохоор ажиллаж байна. Ингэснээр БНХАУ-аас гадна царай таних системд холбогдсон хоёр дахь том улс болсон юм.

Одоогийн байдлаар 200 гаруй мянган камер нэг жилд 1.5 тэрбум цагийн бичлэг хийдэг судалгаа гарчээ. Дээрх бичлэгийг ОХУ-ын холбооны Засгийн газрын ямар ч байгууллага ашиглах боломжтой юм.

Гэвч ОХУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгчид үүнийг оршин суух, амар тайван амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг гэж үздэг билээ. Ялангуяа төрийн эсрэг дуугарсан сөрөг хүчнийхнийг намнахад ашиглах боломжтой гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: BNI

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top