Украины арми Москвагийн ДЦС-д цохилт өгчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 24

Украины арми орон нутгийн цагаар 23-ний шөнө ОХУ-ын Москва мужийн дулааны цахилгаан станцад дроноор халдлага үйлджээ. Цохилт өгснийг Украины Батлан хамгаалах яам баталсан байна. Халдлагын дараа томоохон дэлбэрэлт болсон ч энэ тухай ОХУ-ын албаны хүмүүс ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй.

Дронын халдлага болсон “Шатура” ДЦС нь ОХУ-ын нийслэл хотоос зүүн тийш 120 км зайд оршдог аж. ОХУ-ын Москва хотын дарга Сергей Собянин шөнө дунд Украины хоёр нисгэгчгүй онгоцыг устган сөнөөсөн тухай мэдээлсэн юм. Одоогоор чухам хэдэн дрон ДЦС-д халдсан тухай мэдээлэл тодорхойгүй байна.

Сүүлийн үед Украины арми Оросын эрчим хүч, газрын тос, байгалийн хийн дэд бүтцэд цохилт өгсөөл байна. ОХУ ч энэ хугацаанд зүгээр суугаагүй. Украины эрчим хүчний хэд, хэдэн байгууламжид цохилд үйлджээ.


Эх сурвалж: The Kyiv Independent

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.121) 2025 оны 11 сарын 26

Бурхан минь

0  |  0
Top