Москва талибуудыг яриа хэлэлцээ хийхийг урьжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

ОХУ энэ сарын 20-нд Москва хотноо болох Афганистаны асуудлаарх уулзалтад “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийн урьсан тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Замир Кабулов мэдэгджээ.

Ингэхдээ талибуудын төлөөлөгчдийг хэн тэргүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Афганистаны асуудлаарх Москвагийн уулзалтыг 2017 онд ОХУ, Афганистан, БНХАУ, Пакистан, Иран, Энэтхэгийн тусгай төлөөлөгчдийн зургаан талт зөвлөлдөх механизмын үндсэн дээр байгуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top