Талибууд эмэгтэйчүүдэд олон нийтийн газар ярихыг хоригложээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 29

Афганистаны “Талибан” хөдөлгөөн эмэгтэйчүүдэд олон нийтийн газар ярих, нүүрээ гаргах, нимгэн даавуугаар хийсэн хувцас өмсөхийг хоригложээ. Буяныг дэлгэрүүлэх, нүглээс сэргийлэх тухай шинэ хуульд хөгжим, баяр, нийтийн тээвэр, сахал хусах зэрэг өдөр тутмын амьдралын энгийн үйл ажиллагааг тусгажээ.

Эмэгтэйчүүдийн дуу хоолойг “нүгэл” гэж үзэж байгаа тул олон нийтийн газар сонсогдох учиргүй болж байна. Эмэгтэй хүн гэртээ дуулж, ном чангаар унших бол дуу хоолой нь гудамжинд сонсогдох ёсгүй. Хуулийн хэрэгжилтийг ёс зүйн цагдаагийн алба хаагч мохтасабинууд хангах гэнэ. Мөн эмэгтэйчүүд бие, нүүрээ цусан төрлийн холбоогүй эрэгтэй хүнд харуулж болохгүй бол эрчүүдэд эмэгтэйчүүд рүү харахыг хоригложээ. Буяныг дэлгэрүүлэх, нүглээс сэргийлэх яам энэхүү дүрмийн шариатын хуульд үндэслэн баталжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(95.114.14.16) 2024 оны 09 сарын 01

medrel\nmutai hun durst malnud umhi sanalsan afgan erchud hun bishe ted emegteichudig mal shig l boddog hamt ajillaj bsan huni huwid meddeg bolhoro bichij bna umhi malnud uhej bhda tarsan lalruud

0  |  0
Top