Ираны эрх баригчид томоохон хотуудад нохой салхилуулахыг хоригложээ. Гэрийн тэжээвэр амьтдыг олон нийтийн газар авч явбал торгууль ногдуулах бөгөөд энэхүү арга хэмжээ нь хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн гэж Ираны мэдээллийн ISNA агентлаг онцолжээ.
Tasnim агентлагийн мэдээллээр, нохойг исламын шашинд цэвэр бус амьтан гэж үздэг байна. Гэртээ амьтан тэжээх нь барууны амьдралын хэв маягийн илэрхийлэл гэж шашны номлогчид үзэж байна. Нохойг гадаа салхилуулах нь өрнөдийн, исламын бус амьдралын хэв маягийг сурталчилж буй явдал гэж Ираны парламентын эрх зүйн комиссын дэд тэргүүн Мохаммад-Таки Накд-Али онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )