Афганистаны газар хөдлөлт: БНХАУ 200 мянган ам.долларын тусламж үзүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 09

БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг Афганистаны Улаан хавирган сар нийгэмлэгт 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ.

Тусламжийг 2000 гаруй хүний амийг авч одсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа явуулахад зориулна. Өнгөрсөн бямба гарагт Афганистаны баруун хэсэгт 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт хэд хэд бүртгэгдсэн тухай Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв мэдээлсэн билээ. Байгалийн гамшгийн улмаас 2000 гаруй хүн амиа алдаж, 9000 гаруй хүн гэмтэж, бэртжээ.

Үүнтэй зэрэгцэн НҮБ-ын Олон улсын дүрвэгсдийн байгууллага дөрвөн түргэн тусламжийн автомашин, сэтгэл зүйчдээ илгээгээд байгаа бол Хил хязгааргүй эмч нар мөн тусламжаа илгээгээд байна. ЮНИСЕФ дулаан хувцас, хөнжил, Дэлхийн хүнсний хөтөлбөр мөн шаардлагатай хүнсний тусламж хүргүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top