Европын Холбоо Афганистаны эмэгтэйчүүдэд орогнол олгоно

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 05

Европын Холбооны шүүх Афганистаны иргэншилтэй эмэгтэйчүүд хүн тул Европын Холбооны нутаг дэвсгэрт улс төрийн орогнол хүсэх эрхтэй гэж шийдвэрлэжээ.

Афганистаны иргэншилтэй хоёр эмэгтэйн 2015, 2020 онуудад орогнол хүссэн хүсэлтийг нь Австрийн Захиргааны дээд шүүх хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан гаргасан гомдлыг Европын Холбооны шүүх хэлэлцэж, ийм шийдвэр гаргасан байна.

2021 оны наймдугаар сард Талибан хөдөлгөөн Афганистанд бүрэн хяналтаа тогтоосны дараа эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигдөх болсон билээ. Сүүлд гэхэд 2024 наймдугаар сарын 28-нд эмэгтэйчүүдэд олон нийтийн газар ярих, нүүрээ гаргах, нимгэн даавуугаар хийсэн хувцас өмсөхийг хориглож байв. Эмэгтэйчүүдийн дуу хоолойг “нүгэл” гэж үзэж байгаа тул олон нийтийн газар сонсогдох учиргүй болж байна. Эмэгтэй хүн гэртээ дуулж, ном чангаар унших бол дуу хоолой нь гудамжинд сонсогдох ёсгүй. Мөн эмэгтэйчүүд бие, нүүрээ цусан төрлийн холбоогүй эрэгтэй хүнд харуулж болохгүй бол эрчүүдэд эмэгтэйчүүд рүү харахыг хориглосон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.126) 2024 оны 10 сарын 05

Зөв шийдвэр бн баярлалаа. Афганистаны талибын засгийн газар гэж даварсан юмнууд хуулиндаа эмэгтэйчүүд бол гэрийн тэжээвэр амьтан гэж хуульчилсан гэж байгаа. Энэ харанхуй бүдүүлэг газар хүүхэд эмэгтэйчүүд хэрхэн яаж зовж зүдэрч хүнд ачаа үүрч амьдарч байгааг Бурхан л мэдэх байх даа.

0  |  0
Top