Оросын нийслэл Москва орчмын Химки хотын “Мега" худалдааны төвд өнөө өглөө /2022.12.09/ гал гарч, нэг хүн амиа алджээ.
РИА Новости агентлагийн мэдээлснээр гал уг худалдааны төвийн OBI дэлгүүрээс эхэлсэн байна. Түймрийн шалтгаан нь богино холбоос үүссэнээс болсон байж магадгүй аж.
Москва орчмын “Мега” худалдааны төвийг хэд хоногоор хаажээ. Худалдааны төвд гарсан түймрийн хэрэгт аюулгүй байдлын шаардлага хангаагүй ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлсэн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
хавар болхоор сибирын тэр чигт нь түймэрдэх хэрэгтэй
Украин ажиллагаа юу