Өнөөдөр /2020.02.23/ Улаанбаатар хотоос баруун чиглэлд зорчиж явсан Toyota Prius маркийн автомашин Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Нэгдүгээр багийн Баянхошуу гэх газарт осолдож, ослын улмаас жолооч нас барж, зорчигч хоёр иргэн гэмтсэн зам тээврийн осол гарчээ.
Тухайн иргэд Улаанбаатар хотоос гарахдаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас холбогдох байгууллагаас орон нутагт зорчих зөвшөөрөлтэй явж байжээ.
Зам тээврийн осол гарахад жолооч ганцхан хохирдоггүй. Хамт зорчиж яваа ямар ч буруугүй зорчигч амь нас, эрүүл мэндээрээ хохирдог.
Иймд жолооч та хэт ядарсан үедээ жолооны ард суухгүй байх, мөн шөнийн цагт гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулан бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөндөө хууль, дүрмийн дагуу оролцохыг уриалж байна.
Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар
Сэтгэгдэл ( 5 )
Цагаан сар л хийх гэж хүнс аваад явжээ. Хориод байхад худлаа хэлээд бичиг аваад явсан байх л даа. Зүгээр гэртээ сууж байсан бол амьд байх байлаа.
Хөөрхий дөө, хэдэн алим жүрж авчихсан байж. Хэн нэг нь хүүхдүүддээ хүргэж өгөх гэж байсан биз. Дугуй нь хагараад жолоо алдсан бололтой. Ум маа ни бад ми хум.
Хүний амь үрэгдээд байхад хохь нь гээд бичиж байдаг малууд чимээгүй байж сураач
Gerlee shiljuulj suraach.
Хэлээд байхад ойлгодоггүй оркууд хохино