Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар БНСУ-д шинэ коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Инчён болон Бусаны бүх нислэгийг өнөөдрөөс буюу 2020 оны хоёрдугаар сарын 25-аас ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргасан.
Дээрх шийдвэртэй холбоотойгоор дотоодын болон гадаадын авиа компаниудын БНСУ-аас ирэх гурван нислэг цуцлагдлаа. Харин тус улсаар дамжин өнгөрч байгаа транзит зорчигчдыг Инчоны буудлаас авахаар зохицуулалтыг хийжээ.
Нийт 3,668 хүн тийзээ авсан байгаа бөгөөд 2,504 хүн явах захиалга өгсөн байна. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдах бол хорио тавигдсан үед одоо авсан тийзээр үнэгүй явах бололцоог хангаж өгөх чиглэлийг авиа компаниудад өгөөд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )