Франкфуртын нислэгт багтсан 15 хүний зардалд туслалцаа үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

Энэ сарын 14-ний өдөр Франкфуртээс иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгт багтсан 15 хүний зардлыг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар хөнгөлөх болсон тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулж Улсын онцгой комисст цуглуулсан иргэдйн хандивын мөнгөнөөс 300 сая төгрөгийг тусгай үүргийн нислэгт зарцуулах чиглэл батлагдаад удаагүй байгаа юм.

“Иргэдийн хандивын мөнгийг тусгай үүргийн нислэгт багтсан төлбөрийн чадамжгүй иргэдэд туслалцаа үзүүлэх байдлаар зарцуулахаар болсон. Одоогоор төлбөрийн чадамжгүй гэх байдлаар 142 хүн хандсан. Манай тал Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Цаашид бусад нислэгүүдэд тус байгууллагатай хамтран ажиллахаар хэлэлцэж байна” гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ярилаа.

Дашрамд дурдахад Монгол Улс есдүгээр сард 12 тусгай үүргийн нислэг үйлдэхээс эхний гурван нислэгээр иргэдээ татан аваад байна.

Одоогийн байдлаар энэ оны нэгдүгээр сарын 28-наас хойш тусгай үүргийн нислэгээр 19.4 мянган иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Око (192.82.77.84) 2020 оны 09 сарын 11

ХЭНИй АХ ДҮҮ НЬ ТЭТЭГЛЭГЭЭР ИРЭХҮҮ.БӨӨН ЛУЙВАР Л БАЙГААДАА

0  |  0
Top