Одоогоор гадаадын 53 орноос 19437 иргэн эх орондоо иржээ

2020 оны 08 сарын 27

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 19.437 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.

Тодруулбал, гадаадын 53 орноос 63 удаагийн тусгай үүргийн нислэгээр 12976 иргэн, автозамаар 6461 иргэн эх орондоо иржээ.

Гадаадаас ирсэн иргэдийн шалтгаан нөхцлөөр нь авч үзвэл гадаадын иргэн 183, бага насны хүүхэдтэй гэр бүл 2046, эрүүл мэндийн шалтгаантай 1336, хөгжлийн бэрхшээлтэй 317, өндөр настан 1044, жирэмсэн 503, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 7547 иргэн байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top