ШУУРХАЙ ШТАБ | Токиогийн оронд Сөүл рүү нислэг үйлдэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас коронавирусний цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр төлөвлөж байсан нислэгт өөрчлөлт орсон тухай мэдээллээ.

Тодруулбал есдүгээр сарын 21-ний өдөр Токио хот руу үйлдэхээр төлөвлөж байсан нислэгийн оронд Сөүл рүү нислэг үйлдэхээр болж өөрчилжээ.

Нислэг өөрчлөгдсөн тухай мэдээллийг Япон болон Өмнөд Солонгост буй иргэддээ хүргэсэн гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн юм.

Өмнөд Солонгост байгаа иргэдээс нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо тогтмол нэмэгдэж байгаагаас шалтгаалан дээрх шийдвэрийг гаргажээ.  Харин Токио хот руу үйлдэх нислэгийг ирэх аравдугаар сард үйлдэхээр төлөвлөж байна. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.

Түүнээс гадна тусгаарлах байрны даац, нөөцтэй уялдуулж Казахстан руу дахин нислэг үйлдэх эсэхийг судалж буй аж.

Одоогоор нутаг буцах хүсэлтэй Монгол Улсын 11.8 мянган иргэн байна. Тухайлбал, Өмнөд Солонгосоос 5000, АНУ-аас 2000, Австрали, Япон улсаас 700 орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хн(77.38.148.28) 2020 оны 09 сарын 08

энэтхэгээс лам хуухдуудээ авчирмаар юмаа..зендее хуухдууд менгегуй болоод хоцорсон байгаа ш дээ

0  |  0
Top