Улсын онцгой комиссоос коронавируст цар тахлын үеэр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар тайлан мэдээлэл өгөх ээлжит хэвлэлийн хурлын үеэр Гадаад хэргийн яамнаас нэмэлт чиглэлүүд нэмэхээр төлөвлөж байгаа тухай мэдээллээ.
“Тусгаарлах байрны багтаамжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 1-2 чиглэлийг нэмэгдүүлэхээр судалж байна. Удахгүй тодорхой мэдээлэл өгнө” гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.
Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр Хонконг руу нэмэлтээр чиглэл нэмэгдүүлэх болсонтой холбоотойгоор чартер нислэг үйлдэхээр болоод байна.
Хонконг руу чартер нислэг үйлддэг болсноор Зүүн Өмнөд Ази болон Малайз, Тайвань, АНУ-ын баруун эрэг, Австралийн иргэдийг татах боломж бүрдэнэ гэж үзэж буй аж.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс гаднын улс орнуудаас 17.7 мянган иргэнээ авто болон агаарын замаар татан аваад байна. Нийтдээ 56 нислэг үйлджээ.
Түүнчлэн чартер нислэгт багтаах асуудлаар авлига аваад байгаа тухай мэдээлэл гарч байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ асуудал баримтаар нотлогдоогүй байна. Тиймэээс авлига авсан гэдгийг баримтаар нотлосон бол холбогдох байгууллагад нь хандахыг уриаллаа.