Г.Ариунбуян: Тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж байгаа мэдээлэл ирсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Улсын онцгой комисс коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл өгөх үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян онцгой нөхцөлд зорчих тээврийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж буй мэдээлэл ирсэн тухай мэдээллээ.

“Автомашины зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж байгаа мэдээлэл бидэнд ирсэн. Тиймээс зөвшөөрөл олгох ажлыг түр зогсоогоод байна. Нэн шаардлагатай ажлаар тухайлбал шатахуун, дулаан, эрчим хүч түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эмнэлэг, түргэн тусламжийн машинууд ажлын үнэмлэхээ үзүүлээд хөдөлгөөнд оролцуулна” гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян ярьсан юм.

Өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр Улсын онцгой комиссоос бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн билээ.

 

Top