Улсын онцгой комисст манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөр, их дээд, дунд сургууль, аж ахуйн нэгж, байгууллагуудад ажилладаг гадаад иргэд болон Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийг Монгол Улсад ирүүлэх хүсэлтийг тогтмол ирүүлсээр байгаа юм.
Тиймээс эдгээр иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг харгалзан Улсын онцгой комиссын шийдвэрээр маргааш буюу 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын Сөүл хот руу захиалгат нислэг үйлдэж, 16 улсын 100 иргэнийг авчрахаар болжээ.
Уг нислэгээр ирэх гадаадын иргэдийг олон улсын сүлжээний өндөр зэрэглэлийн “Рамада” зочид буудалд хоногийн 265000-280000 төгрөгөөр 21 хоног тусгаарлана. Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сард нийт 17 удаагийн захиалгат нислэгээр 4300 орчим монгол иргэнийг эх оронд нь авчирч байгаатай холбогдуулан монгол иргэдийг тусгаарлах байрны нөөц хүрэлцэхгүй байгаа тул энэ удаагийн нислэгээр монгол иргэдийг авчрах боломжгүй байсан болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 9 )
Гадныхан-г бурхан мэт, Монголчуудаа нохой мэт үздэг үзэл хэзээ ч арилахгүй бололтой..
Гадныхан-г бурхан мэт, Монголчуудаа нохой мэт үздэг үзэл хэзээ ч арилахгүй бололтой..
Энэ ямар даргын буудал юм бол манайх шигхотоороо дүүрэн буудал бартай газар байна уу. Нэг дороо төвлөрчихсөн
Buudallax gazar ni l buudal biz dee !Gadaadiin irgediin gargasan xyselt uok d xyselt bolj xaragdaj,gadaadad gatscan mongol irgediin gargasan xyselt guilt bolj taarch baina uu ?!Enyygeeree yu gej xelex geed baina ve? Gadaaduud ondor ynetei buudliig tolj baigaa mongolchuud chadaxgyi gej yy,ene xenii bizness iig demjij baigaan...

Gadaaduud yag 21 xonog karantilagdaj xaragdaach,xen yyn deer xyanalt tavij ajillax uu,xyssen xyseegyi buudald l buuna sh dee ted,tednii xuvid ene karantin baij chadax uu kkkkk
Ted chin darhlaa muutai, eruul garsan ch daraa uvduh magadlal undur shu de
томчууд авга хүүхэд нууц амрагаа татаад дууссан тул хүүхдийн хээ асрагч нарыг авчирч байна
Энэ хоосон суудалдаа Монголчуудаа аваад ирж болдоггүй юм ууу.