БНСУ-ын Намъянжу хотод 35 настай монгол иргэнээс коронавирусын халдвар илэрч, өвчтөнийг Сөүлийн Үндэсний их сургуулийн "Пундан" эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа талаар тус улсын зарим хэвлэлд мэдээлсэн. Энэхүү мэдээллийг Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор баталгаажуулаад байгаа ба түүнтэй хамт явсан эхнэр, эгч нараас халдвар илрээгүй гэдгийг мэдэгдээд байгаа билээ.
БНСУ дахь эх сурвалжийн мэдээллээр, коронавирусын халдвар авсан дээрх эрэгтэй нас барсан тухай мэдээлэл ирүүлсэн. Гэвч тун удалгүй мэдээллийг залруулж, иргэн нас бараагүй, гэхдээ биеийн байдал нь маш хүнд байгаа гэлээ.
Монгол Улсын иргэн 35 настай эрэгтэй А нь элэгний архаг үрэвсэл гэх оноштойгоор тус улсад эмчлүүлэхээр хоёрдугаар сарын 12-ны өдөр БНСУ-ыг зорьсон бөгөөд ОМ-302 онгоцоор зорчсон байна. Улмаар тус улсад очсон даруйдаа дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд элэг шилжүүлэн суулгах хагалгааны өмнө шинжилгээнд хамрагдаж, хариугаа өчигдөр авжээ. Уг шинжилгээгээр өвчтөний коронавирусын халдварын онош эерэг гарч, онош батлагдсан байна. Харин түүнтэй хамт явсан эхнэр болон эгч нарын онош батлагдаагүй буюу халдвар аваагүй нь тогтоогдсон тул тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 12 )
uheegui bsiin myy
Солонгост очоод элэг шилжүүлэх хагалгааны өмнө эмчлүүлсэн гэж байна. Энэ нь өвчтөнийг анх очиход шинжилгээ хийсэн гэсэн үг. Ер нь солонгост элэгний өвчинөөр эмчлүүлж байгаа бол заавал бүх шинжилгээг хийлгэдэг. Тэр үед вирус илэрсэн бол энэ мэдээлэл аль эрт мэдэгдэх л байсан. Харин хагалгааны өмнөх шинжилгээ гэж тодруулж бичээд байгаа нь тэр хүн монголоос вирус аваагүй солонгост эмчлэгдэж байхдаа халдвар авсан гэдгийг хэлээд байгаа юмаа. Дээрээс нь архаг хууч өвчтэй хүмүүсийн дархлаа сул тул тэдэнд илүү хүндээр илэрдэг. Тиймээс л энэ хүний бие ийм богино хугацаанд маш мууджээ.
ymar sejigtei um be mongold baihdaa arai haldvartai baisan um bish bizdee…sain l shinjileeree dee
edgeeseidee huurhii,,darhlaani sul boloodl avchdee
Хөөрхий минь биеэ л эмчлүүлэх гэж явсан бна ш дээ. Хэцүү ч юм даа .... Энэ муухай өвчин холуур л өнгөрөөсэй билээ
Solongost bga thvmvvs ervvl Mendee anharairai
Бүгд найрамдах солонгос улсад очоод короновирусаар өвчилсөн иргэн О нь 1984 онд төрсөн бөгөөд 35 настай. Иргэн О нь хамгийн сүүлд 2019 оны долоодугаар сарын 31-нд Замын-Үүдийн боомтоор БНХАУ-руу зорчсон байна. Үүнээс хойш 2019 оны арванхоёрдугаар сарын найманд БНХАУ-аас онгоцоор Монголд иржээ. Харин Монголоос 2020 оны хоёрдугаар сарын 12-нд БНСУ-руу элэг шилжүүлэхээр очсон байна.
Ум ма ни бад мэ хум
Солонгосд бгаа монголчууд өөрсдийгөө. Анхаараарайта нарыг өвчин тусвал. Нээх сайн эмчилгээ хийхгүй л байх шүү
Ямар хөгийн пиздаа бэ. Нас барсан юм уу үгүй юм уу. Ийм юмнуудыг яах бэ
ун ма ни бад ми хум