Ковид-19 буюу коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины халдварын голомт болсон Ухань хотын эмнэлэг оношилгоондоо хиймэл оюун ухаан ашиглаж эхэлжээ.
Хиймэл оюун ухаан бүхий программ ашиглан коронавирусийн халдварыг илрүүлэх, уушгины зураг авах, вирус аль хэсэгт хэрхэн нөлөөлж байгааг оношлох зорилгоор хиймэл оюуныг ашиглаж буй аж.
Хиймэл оюун бүхий программ хангамжийг Бээжин хотын старт-ап “Infervision” компани хөгжүүлсэн бөгөөд БНХАУ даяар 34 эмнэлэгт суурилуулж, 32 мянган өвчтөний оношилгоонд ашиглажээ.
Дээрх программ хангамж нь зөвхөн оношлоод зогсохгүй эмчилгээний явц, үр дүн зэргийг хянахад ашиглагдах юм.
БНХАУ-ын засаг захиргаа хиймэл оюуныг дэмжсэн бодлого баримталдаг бөгөөд ялангуяа анагаах ухааны салбарт хиймэл оюуныг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын тусгай сан байгуулжээ.
Эх сурвалж: Wired
Сэтгэгдэл ( 1 )
Hugjiltei huchirheg uls saihan umoo