Архангай аймагт энэ сарын 26-ны өдөр бусдын амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэг үйлдэгджээ.
Хэргийг тодруулбал, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт байрлах эзэнгүй байшингаас үл таних эмэгтэй хүний цогцос олдсон байна.
Цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, амь хохирогч нь "Наранбулаг" хороололд оршин суух хаягтай, 52 настай, эмэгтэй О болохыг тогтоожээ. Шалгалтын явцад дээрх эмэгтэйн амь насыг санаатайгаар хохироосон болох нь үзлэгээр тогтоогдсон гэх ба талийгаачийн хоолойг цахилгааны утсаар боож, амь насыг нь хохироосон байжээ.
Дээрх хэргийн газраас эд мөрийн баримтаар ногоон өнгийн цахилгааны утас хураан авч, Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
Хэргийн газраас сэжигтэн этгээд оргон зайлсан бөгөөд гэмт хэрэгтнийг яаралтай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Ene Mongold chin odoo yasanch ih hyn aldag boloo veee…urdchilan sergiileh arga alga uu
Tsus oirtson muu teneg, erguu, lalariin, novshiin, huduunii har ork malnaas dor pizda-g olood shuud tsaazaar shaaj ustga, zuil duusga har lalariig!!!!!.....
shinj temdegee heleech orgoson huniihee
shinj temdegee heleech orgoson huniihee
Yadj bhd yamr hutsuu yum be ajil bolood bh yum
тэр хайчихав