Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээлэлд тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй А гэгч нь нэгдүгээр сарын 31-ний өдрийн 23.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс "Тоёота" маркийн тээврийн хэрэгсэлд сууж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 5 буудлын орчим хүргүүлэхдээ жолооч 24 настай эрэгтэй З гэгчтэй төлбөрөөс үүдэн маргалджээ.
Улмаар хохирогчийг зодож, хоолой хэсэгт нь нэг удаа зүсэж, хэвлий болон гарын хэсэгт нийт дөрвөн удаа хутгалан, гарыг нь хүлж, түүнийг тээврийн хэрэгслийн тээшинд хийн, Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд авч явсан байна.
Гэмт этгээд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх үедээ хохирогчийг машины тээшнээс гарган, суудалд суулгаж, цааш явсаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Найзтайгаа хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаад, хутгалчихлаа” гэж хэлэн, хохирогчийг үлдээгээд гарчээ.
Энэ үед нь Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид түүнийг саатуулан, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хохирогч одоогоор эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу Хатагтай ноёнтоон\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 33 7 55 40 49 85
Өмхий хөдөөний орнууд.Хар багаасаа мал нядалж улай харсаар байгаад бүр зэрлэгшсэн орнууд.
АДАЛ ЯВДАЛТАЙ КИНО БАГА ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ЮМАА