Архидан согтуурсан үедээ бусдын амь насанд халджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 11

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. 

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад 53 настай, эрэгтэй “Ю” гэгч амь насаа алдсан байжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 39 настай, эрэгтэй “Г” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнийг зодож амь насыг хохироосныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top