Цахим орчинд хоёр настай хүүхэд цэцэрлэгийн багшдаа зодуулсан гэх мэдээлэл гараад байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ "2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр миний охины цэцэрлэгийн багш зодож гэмтэл учруулсан байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд охины гэмтэлд гэмтлийн зэрэг тодорхойлуулахаар шинжээч эмч томилуулсан.
Гэмтлийн зэргээс шалтгаалан эрүүгийн хэрэг эсвэл зөрчлийн хэрэг нээх асуудал яригдана. Хэрэв гэмтлийн зэрэг гарвал эрүүгийн хэрэг нээж, шалгаж, прокурорт саналаа танилцуулна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )