Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Цагаан хад суурьшлын бүсэд байрлах "Монфорд" ХХК-ийн байранд тусгаарлалтад байсан тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өчигдөр (2022.06.23) цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяат, 44 настай эрэгтэй М-ийг Баянхонгор аймгийн Номгон сумын харьяат, 37 настай Б нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн, согтуурсан үедээ нүүрэн тус хэсэгт нь хүчтэй цохиж унагаасны улмаас амь насыг нь хохироожээ.
Сэжигтэн этгээд болон хохирогч нар тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
"Монфорд" ХХК-ийн "Тайван зогсоол" гэх цогцолборт нүүрс тээврийн жолооч нарыг тусгаарладаг бөгөөд уг нь тусгаарлалтад байгаа жолооч нарыг архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог журамтай.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ зогсоол чинь төрийн хамгаалалтанд байдаггүй билүү.сайд нь баахан дотоодын цэрэг дагуулж очоод хамгаалуулаад байсан
Согтуу Монгол болжээ. Хаа сайгүй архидалт үхэл
37-ныхоо жил дээр хүн амины хэрэгт орох гэж
Баянхонгорт Номгон гэж сум бхгүй Мэдээгээ нягталж бж тавь