Жолоочийн амь насыг хохироосон этгээдүүд дахин хүний аминд хүрэх гэж байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 06

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уушгийн ам гэх газарт “Улсын дугааргүй Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн тээшинд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 62 настай, эрэгтэй “Г” нь уг тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт 2 гар хүлэгдсэн, аманд нь алчуур чихсэн байдалтай амь насаа алдсан байсан бөгөөд түүний амь насыг урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэн шүүхээс ял шийтгэгдэж байсан 26 настай, эрэгтэй “Д” нь 31 настай, эрэгтэй “Б” болон “А” нартай хамтран хохироож, зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, тэднийг Орхон аймгийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээ эрхлэгч “Б”-ийн амь насанд нь халдана хэмээн айлган сүрдүүлж,, тээврийн хэрэгслийн тээшинд тээвэрлэж явахад нь цагдаагийн алба хаагчид үйлдлийг нь таслан зогсоож баривчилсан байна.

Шалгалтаар амь хохирогч “Г” нь хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд дээрх 3 этгээд дөрөвдүгээр сарын 01-ний өдөр түүнд “Адууны эрэлд яваад ирье” хэмээн хууран мэхэлж суурин газраас холдуулж амь насыг нь хохироосон, мөн 2023 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хувиараа такси үйлчилгээ эрхлэгч “Б”-тэй “Аймгийн төв хүргүүлнэ” гэж тохиролцон замдаа маргалдан түүнийг айлган сүрдүүлж, заналхийлэн түүний ар гэрээс 200.000 төгрөгийг түүний дансаар шилжүүлэн авч, улмаар гар, хөлийг нь хүлэн тээврийн хэрэгслийн тээшинд хийж Архангай аймгийн Өлзийт сумруу зорчих үед нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.254.123.147) 2023 оны 04 сарын 07

Дуртай хүнээ алж хяддаг болохнээ. Хуулийн дээд хэмжээг бүх насаар нь хорих, хоригдсон хугацаанд нь ажиллуулж хохирлыг барагдуулах заалт оруулах хэрэгтэй. Ийм илэрхий гэмт хэрэгт хэдхэн жил өгвөл дахиж хүн алах даварсан бодолтой гэмт этгээдүүд олшроно шүү...

0  |  0
Зочин(66.181.161.16) 2023 оны 04 сарын 06

Шууд цаазалдаг болмоор байна даа хүн алах мал муулхаас амархан болжээ

0  |  0
Зочин(66.181.161.16) 2023 оны 04 сарын 06

Шууд цаазалдаг болмоор байна даа хүн алах мал муулхаас амархан болжээ

0  |  0
zochin(202.21.127.136) 2023 оны 04 сарын 06

yu gechiin albinguud usuj urjeed bnaa. tsaaziin yal

0  |  0
Иргэн(150.129.142.217) 2023 оны 04 сарын 06

”ял шийтгэгдэж байсан 26 настай, эрэгтэй “Д” нь 31 настай, эрэгтэй “Б” болон “А” нартай хамтран хохироож, зугтсаныг” цэг таслалаа байх ёстой газар нь тавина уу

2  |  0
Top