Хилийн бүсэд алт олборлож байсан этгээдүүдийг илрүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 28

Говь-Алтай аймгийн Цогт сум дахь Их говийн дархан цаазат газар, хилийн бүсэд хууль бусаар алт олборлож байсан этгээдүүдийг Хилийн цэргийн 0166-р ангийн алба хаагчид олж илрүүллээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн харьяат дөрвөн иргэн хилийн бүсэд хууль бусаар нэвтэрч, хууль бусаар алт олборлож байсан ба хилчид энэ сарын 21-ний өдөр илрүүлэн, үйлдлийг нь таслан зогсоож, хуулийн дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Эд мөрийн баримтаар алт хайгч багаж 3 ширхэг, олборлосон алтыг хураан баримтжуулжээ. 

Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас гадна Их говийн Дархан цаазат газрын А бүсийн захиргаанд хяналт хийгдэж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top