“Монголиан эйрвэйс” хаагдсан нисэх буудлаас АРИЛЖААНЫ НИСЛЭГ ҮЙЛДЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдрийн 05:30 цагийн үед “Монголиан эйрвэйс” ХХК-ийн “Фоккер-50” загварын агаарын хөлөг “Буянт-Ухаа” нисэх буудлаас Говь-Алтай аймгийн чиглэлд хөөрсөн боловч хөлөгт гэмтэл гарсны улмаас эргэн буужээ.

Тухайн агаарын хөлөгт 45 зорчигч сууж явсан бөгөөд нисгэгчийн бүхээгийн шил цуурснаас ийнхүү буцаж буусан гэсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. 

Харин энэ зөрчлийг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ынхан өнөөдрийг хүртэл нууцалсаар байгаа аж. Учир нь Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудлыг ашиглалтад оруулснаар “Буянт-Ухаа”-гийн үйл ажиллагааг хааж, зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулахгүй байхаар Японы талтай байгуулсан гэрээндээ хатуу тусгасан байдаг аж.

Гэтэл ИНЕГ-ынхан дээрх гэрээний заалтыг зөрчин, Т.Эрдэнэ захиралтай “Монголиан эйрвэйс” ХХК-ийнханд нислэг үйлдэх зөвшөөрөл олгожээ. 

Энэ үйлдэл нь тус газрын удирдлагуудад шууд хамааралтай бөгөөд насжилт хэтэрсэн буюу 20-иос дээш жил ашиглагдсан “Фоккер-50” агаарын хөлөгт нисэх зөвшөөрөл олгосон, Иргэний нисэхийн 139 дүрэмд заасны дагуу гэрчилгээжээгүй, нисэх буудлын статусгүй болсон “Буянт-Ухаа” буудлаас арилжааны нислэг үйлдсэн гэхчлэн тодорхой хууль, тогтоомж зөрчсөн үйлдэл болж байгаа юм. 

Дашрамд сануулахад, өнгөрөгч наймдугаар сарын 29-ний өдөр “Монголиан эйрвэйс” компанийн “Робинсон Р66” загварын нисдэг тэрэг Өмнөговь аймаг БНХАУ-тай хиллэх хилийн зурваст нислэг үйлдсэн нь мөн хоёр улсын холбогдох хууль, журмыг зөрчсөн гэх асуудал үүсгэж байсан ч тэгсгээд намжсан билээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.75.115) 2021 оны 10 сарын 05

Зураг нь F 50 биш л байна даа

0  |  0
LOL(66.181.188.43) 2021 оны 10 сарын 05

TER HOSHNOGON DEEREE BAS 1 TSETSEG UHAANII YUMTAI YUM UU

0  |  0
зочин(202.179.27.250) 2021 оны 10 сарын 05

Нисэх буудлын талбай нь өөр л байдаг байх. Гэхдээ шинэ буудал нь хуучнаасаа жижигхээн, хөгийн юм бн лээ. 2онгоц ирж явхад хүмүүс нь танхимдаа багтахгүй чихэлдэнэ. Үнэхээр умгар

0  |  0
Иргэн(202.126.89.224) 2021 оны 10 сарын 05

Төртэй юм бол ИНЕГ-ыг нэг цэгцлэх цаг нь болоод удаж байнадаа?!

1  |  0
1234(64.119.29.63) 2021 оны 10 сарын 05

МИАТ-ын дэд захирал байсан Хоролсүрэнгийн компани мөн үү.

1  |  0
Top