НҮБ: Эд эрхтний наймааны эргэлт 600 сая ам.долларт хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

Дэлхий дээр хүний эд эрхтний хууль бус худалдааны эргэлтийн хэмжээ жилд 600 сая ам.долларт хүрдэг гэж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Гватемалд эхэлсэн хүн, хүний эд эрхтэн, эсийн наймааны асуудлаарх бүс нутгийн их хурал дээр мэдэгдэв.

Prensa Latina агентлагийн мэдээлснээр, хүний эд эрхтний наймаатай тэмцэх арга хэмжээг боловсруулах, мэдээлэл, туршлага солилцох зорилго бүхий их хуралд Гватемал, Гондурас, Сальвадор, Доминикан, Мексик, Коста-Рика зэрэг улсын төлөөлөгчид оролцож байна.

Газар зүй, эдийн засгийн хувьд Гватемал улс хүний наймаа эрхэлдэг олон улсын гэмт хэргийн сүлжээний сонирхлыг ихээр татдаг байна. Гватемал улсын бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа, мөлжлөгийн асуудал эрхэлсэн албаны мэдээллээс үзвэл, өнгөрсөн онд хүний мөлжлөгтэй холбоотой гэмт хэргийн талаар 159, хүний наймаатай холбоотой 274 болон бэлгийн хүчирхийллийн талаар 10 811 мэдээлэл авчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ten(124.197.163.86) 2019 оны 03 сарын 09

Iim um bichdeg n yajugaan surtalchlaad bgamu haashaa um teneg site ve

0  |  0
Top