Перуд 80 гаруй эмэгтэйг бэлгийн боолчлолоос чөлөөлжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 10

 

Перугийн хууль хүчнийхэн АНУ-ын цагдаагийн дэмжлэгтэй 80 гаруй эмэгтэйг бэлгийн боолчлолоос чөлөөлжээ. Тэднийг “Tren de Aragua” гэмт бүлэглэл худалддаг байжээ.

Ажиллагаанд 300 гаруй цагдаагийн алба хаагч оролцсон байна. Ажиллагааны үеэр тус гэмт бүлэглэлийн нэг салбар болох “Hijos de Dios” бүлгийн 23 гишүүнийг баривчилснаас 12 нь Венесуэлийн, бусад нь Перугийн харьяат гэнэ. Хүний наймааны хохирогч болсон 84 эмэгтэйн гурав нь насанд хүрээгүй охид байжээ.

Мексикийн “Синалоа” картельтэй дүйцэхүйц цар хүрээтэй Венесуэлийн “Tren de Aragua” бүлэглэл Арагуа мужийн хойд хэсэгт байрладаг Токорон хорих газар үүсжээ. Тус хорих газраас хулгай, дээрэм, хүн хулгайлах, барьцаалах, хар тамхины наймаа, эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх зэрэг гэмт хэргийг зохион байгуулдаг байжээ. Тус бүлэглэл Колумб, Чили, Бразил, Перу, Эквадор, Болив, Панам, Коста Рика зэрэг улсад үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top