Археологичид Перугийн нийслэл Лима хотын Мирафлорес дүүрэгт 1000 жилийн өмнөх үеийн занданшуулсан шарил илрүүлсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
Археологичдын багийн удирдагч Мирелла Ганозагийн мэдээлснээр, занданшуулсан шарил нь суугаа байрлалтай, насанд хүрсэн хүнийх гэнэ. Урт үстэй бөгөөд эрүү хэсэг нь бараг бүрэн бүтэн байдалтай олдсон байна. Шарилын хамт шавар сав, нэхмэл эдлэл болон бусад эд өлгийн зүйлс олджээ. Эрдэмтэд энэхүү олдвор нь 1000 жилийн өмнөх үед хамаарна гэж таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )