Египетийн археологичид сүүлийн 115 жилд анх удаа занданшуулсан шарилуудын хөрөг зургийг илрүүлсэн тухай тус улсын Аялал жуулчлал, эд өлгийн яам мэдээлжээ.
Лааны тосон будгаар зурсан дөрвөн хөрөг зургийг занданшуулсан шарилуудын хамт Египетийн Филаделфиа хот дахь эртний оршуулгын газраас олжээ. МЭӨ 259-257 оноос МЭ V–VI зууны үед хамаарах хөрөг зургуудын хоёрыг нь бүрэн зурж дуусгасан байсан бол хоёрыг нь дутуу зурсан байжээ. Эрдэмтдийн ярьснаар, ийм байдлаар оршуулсан хүмүүс дунд эсвэл элит ангид хамаардаг байжээ. Хөрөг зураг маш үнэтэй байсан тул хэн хүнд өөрийнхөө хөргийг бүтээлгэх бэл бэнчин байгаагүй аж. Хөрөг зургуудыг Александриа хотын зураачид бүтээсэн гэж таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )