Перуд үерийн улмаас 40 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Перугийн өмнөд хэсэгт шар усны үерийн улмаас 40 хүн амиа алджээ.

“RPP” радиогийн мэдээлснээр шар усны үерээр амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж.

Үер 200 байшинг үгүй хийж, 2000 гэр бүлд хохирол учруулсан байна.

Перуд өнгөрсөн нэгдүгээр сард өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын улмаас 48 хүн амиа алдсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top