Археологичид хачирхалтай занданшуулсан шарил олжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Археологичид Перугийн нутаг дэвсгэрт нэгэн хачирхалтай занданшуулсан шарил олжээ.

“Daily Mail” мэдээлснээр, Лима хотоос хэдэн км зайд орших Кахамаркила археологийн дурсгалт газар дахь бунхнаас олсоор хүлсэн шарил олжээ. Инкагийн өмнөх соёл иргэншилд хамаарах занданшуулсан шарил 800-1200 настай гэж шинжээчид таамаглаж байна. Эрдэмтэд хүйсийг нь одоогоор тодорхойлоогүй байна.

Энэхүү олдворын гол онцлог нь бие цогцсыг олсоор хүлсэн бөгөөд нүүрээ гараараа таглажээ. Судалгааны багийн ахлагч, археологич Питер Ван Дален Лунагийн таамаглаж буйгаар, занданшуулсан шарилын энэ хачин байрлал тухайн үеийн оршуулгын зан үйлтэй холбоотой байх магадлалтай.

Занданшуулсан хүн амьд ахуйдаа орчин цагийн Перу улсын нутагт Андын нурууны уулархаг бүсэд инкагийн соёл иргэншил бий болохоос 200-600 жилийн өмнө амьдарч байжээ. Илүү тодорхой мэдээлэл  нэмэлт судалгааны дараа гарах гэнэ.

Эл олдвороос гадна археологичид тус бунханд чулуун зэвсэг, ургамлын гаралтай бодис бүхий шавар савнууд илрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top