Перу “Спутник V” вакциныг эх орондоо үйлдвэрлэж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Перугийн эрх баригчид Оросын Спутник V вакциныг эх орондоо үйлдвэрлэхээр ОХУ-тай тохиролцжээ.

Өмнөд Америкийн энэ улсын Ерөнхийлөгч Педро Кастильогийн мэдэгдсэнээр ОХУ болон Перугийн Засгийн газар Перуд Спутник V вакцины үйлдвэр байгуулахаар зөвшилцсөн байна.

Түүнчлэн Пакистанаас ОХУ-д суугаа Элчин сайд Шавкат Али-хан хамгийн багадаа 10 сая тун Спутник V вакцин авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Мөн өнгөрсөн наймдугаар сард Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров Евразийн эдийн засгийн холбооны орнуудын Засгийн газрын тэргүүнүүдтэй уулзах үеэрээ тус холбооны орнууд дотооддоо коронавирусний эсрэг вакцин үйлдвэрлэхэд санхүүжилт бүрдүүлэх боломжийг судлахыг санал болгосон юм.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.80.124) 2021 оны 09 сарын 07

Перу бол өмнөд Америкийн том улсуудын нэг шүү

0  |  0
зочин(202.131.243.186) 2021 оны 09 сарын 07

Монголдоо үйлдвэлэл хөгжүүлэх хэрэгтэй байна. Бүх салбарт үйлдвэрлэлийн иж бүрэн дамжлага технологи оруулж хүн ардаа сургаж ажлын байртай болгох шаардлагатай л байна.

0  |  0
зочин (202.9.47.22) 2021 оны 09 сарын 07

“Спутник V” вакциныг МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ ЮУ ? ЧАДДАГ БОЛМООР ЮМ

0  |  0
111(139.5.217.9) 2021 оны 09 сарын 07

Mongoloos l deer yumdaa

0  |  0
Top