Ус цэвэршүүлэх байгууламжид осол гарч, хүний амь нас хохирчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

Орон нутагт баригдаж буй ус цэвэршүүлэх байгууламжид осол гарч, хүний амь нас хохирсон хэрэг энэ сарын 27-ны өдөр гарчээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн ус цэвэршүүлэх байгууламжийн хоолойн нүх ухаж байсан “Гуа-Орд” ХХК-ийн туслах ажилтан 24 настай эрэгтэйг тус компанийн туслах ажилтан М нь экскаватороор ажил хийж байхдаа гэмтээж, амь насыг нь хохироосон байна.

Хэргийн газарт албаныхан очиж шалгалтын ажиллагаа явуулахад, талийгаачийн эх бие экскаваторын шанаганд хутгагдан, дундуураа хуваагдсан байжээ. Хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сүүлийн үед, аж ахуйн нэгж, компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэж, хүний эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдол цөөнгүй гарах болсон.

Дээрх хэргийн тухайд, “үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” 12-03-04-ийн 6.1.1, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С5 дахь хэсгийн байгууллагын үүргийн 2, ажилчны үүргийн 2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа ажээ.

Иймд иргэд аж ахуйн нэгжүүд, хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайтар хангаж, аливаа үйл ажиллагааг явуулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.115.21) 2022 оны 07 сарын 01

Bar jil hatuj bna avto osol , gentiin osloor ih yavj bna shuu

1  |  0
Ххх(139.5.217.132) 2022 оны 07 сарын 01

24,36 настай залуусын засал номыг нь сайн хийж өгөөч

2  |  0
Top