84-р сургуулийн захирлыг хууль бусаар томилсон гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн багш, ажилчид, эцэг эхчүүд сургуулийнхаа захирлын томилгоог эсэргүүцээд, дөрөв хонож байна.

Захирлын томилгоог нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж, түр орлон гүйцэтгэх албан тушаалд томилуулахгүй байх арга хэмжээ авахыг хүсэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Учир нь сургуулийн захирлын томилгоог хийхдээ "Сургуулийн ажилчдад заавал мэдэгдсэн байх шаардлагатай" гэх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн боловсролын салбартаа олон жил ажилласан хүнийг томилуулах хүсэлтэй байгаагаа хэлж байлаа. 

Тэд цаашдаа захирлын томилгоог нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох хүртэл эсэргүүцлээ зогсоохгүй гэж мэдэгдээд байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.25.38) 2021 оны 12 сарын 19

zahirliinhaa neriig bicheech hun oilgohoor

0  |  0
Top