Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид зохих зөвшөөрөлгүй, хориглосон арга, хэрэгслээр олон тооны цэнгэг усны загас хууль бусаар барьж, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэв.
Тодруулбал, аравдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ...... гэх газраас "Г" нарын 3 иргэн "Соом" 47, "Гутаар" 2, "Булуу цагаан" 23, "Яаз" 3, нийт 75 тооны загасыг зохих зөвшөөрөлгүй, Амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлээр хориглосон тор, сэрээ, аргамжаа, завь зэрэг арга хэрэгслээр барьсан, автомашинаар тээвэрлэсэн болохыг илрүүлэн шалгаж байна.
Монгол Улсын гол, нуур, цөөрөмд 11 овгийн 36 төрөл, 76 зүйлийн загас байдаг судалгаа байдаг хэдий ч сүүлийн жилүүдэд иргэд зохих зөвшөөрөлгүй, их хэмжээгээр болон хориглосон арга хэрэгслээр загас барих, байгаль, экологийн доройтол, гол усны бохирдол зэргээс хамаарч жилээс жилд загасны төрөл, зүйл, тоо толгой цөөрч байна.
Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:
Зөрчлийн тухайн хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
Мөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл (Хууль бусаар ан агнах)-ийн 1 дэх хэсэгт "...Тусгай хамгаалалтай газарт....1-5 жил хорих, нэн ховор амьтныг агнасан, барьсан ..... бол 2-8 жил хорих ял шийтгэнэ." гэж хуульчилжээ.
Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
1. Жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл загасны үржлийн энэ үед загас агнахыг хориглодог.
2. Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл зохих зөвшөөрөлгүй мөн тусгай хамгаалалттай газарт хориглодог.
3. Хуулиар хориглосон арга хэрэгсэл буюу химийн болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашлага, гувчуур, тор, завь зэрэг зүйл ашиглах нь Амьтны тухай хууль зөрчсөнд тооцож, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хариуцлага тооцдог байна.
Сэтгэгдэл ( 3 )
Тэсэрч дэлбэрэх бодис ашиглан үй олноор нь агнадаг. Новшнууд
Hairan umiig muudahaas ni omno tsergiin angi ontsgoinhond esvel heregtei gazar ni hymdaar ogood orlogoor ni daraagiin hulgain anchidtaigaa temtsehed zoriulaach..
Хар гайнууд жинхэнэ загасчидын нэрийг харлуулаөд