Хилчид ууланд төөрсөн иргэдийн АМЬ НАСЫГ АВАРЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 26
Улаанбаатар хотын хоёр иргэн загасчлахаар Булган аймгийн Тэшиг сумыг зорьсон байна. Улмаар иргэд согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хоорондоо муудалцан салж яваад төөрсөн байна.
Улмаар төөрсөн иргэдийг арванхоёрдугаар сарын 19-ны өдрийн 22.00 цагийн орчимд ахлах ахлагч Б.Буянтогтох ахлагчтай, ахлагч З.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа илрүүлэн олж, амь насыг нь аварсан байна.
Төөрсөн иргэд хэлэхдээ “Бид өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж амь насаа алдах дөхлөө. Хилчдийн алба үйл ажиллагааны талаар ямар ч ойлголт байгаагүй. Хилийн манаатай таарч амь аврагдсандаа үгээр хэлэмгүй их баярласан. Хилийн манааны бүрэлдэхүүн энэ хүйтэнд өдөр шөнө харгалзахгүй хилээ хамгаалж явдаг юм байна. Хилчидтэй таарч морин дээр нь сундлаад явж байхдаа сэтгэл амарч хилчдэдээ үгээр илэрхийлэхийн аргагүй баярласан. Өөрсдийн болгоомжгүй байдлаас болж та бүхний ажилд чирэгдэл учруулсандаа хүлцэл өчье” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top