SOS: Дахин нэг эмэгтэй өндрөөс унаж, амь насаа алдлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02



Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны хорооллоос хүн унаж, нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах нэр бүхий хотхоны барилгаас Хөвсгөл аймгийн харьяат, 39 настай эмэгтэй унаж, амь насаа алджээ.

Хэргийг шалгах явцад, талийгаач эмэгтэй тус барилгын есдүгээр давхрын аваарын шатны нүхээр унасан болох нь тогтоогджээ. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст материалжуулан шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top