Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урагш зургаан км-т өнөөдөр /2020.03.03/ 15:15 цагийн орчимд 5.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар манай сайт өмнө нь мэдээлсэн.
Газар хөдлөлтийн улмаас одоогоор ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна.
Жаргалант сумын Засаг даргын орлогч Л.Учралаас тодруулахад “Хүчтэй газар хөдлөлт 5-6 секундын хугацаатай мэдрэгдсэн. Би тухайн үед сумын эмнэлэгт ажиллаж байсан. Газар хөдөлсний дараа эмнэлэгт байсан хүмүүс гадаа гарч зогссон. Газар хөдлөх үед айлын хөшиг хөдөлж харагдсан. Мөн хувийн сууцны айлд зургийн жааз далийсан байна. Одоогоор газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан гэх мэдээлэл ирээгүй байна” гэлээ.
Газар хөдлөлт нь Орхон аймгийн төвөөс 30 км-ийн зайд болжээ.
Сэтгэгдэл ( 0 )