Бөмбөгтэй хоккейчид медаль хүртэж чадсангүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

ОХУ-ын Эрхүү хотод болж байгаа В бүсийн бөмбөгтэй хоккейн ДАШТ өнөөдөр өндөрлөнө. Хэсэгтээ  Япон, Латви, Словак, Сомалийн багтай орсон манай баг бүгдийг нь ялсан. Сомалиг 10:0 бут ниргээд, Словакийг 4:0 ялсан. Дараа нь Японыг 2:1, Латвийг 2:0 ялж, хэсэгтээ итгэл төгс тэргүүлсэн.

Хасагдах шатанд Чехийн багийг 2:1 ялан, хагас шигшээд Украины багтай таарлаа. Шинжээчид манай багийг ялна гэж үзэж байсан, Украины дасгалжуулагч ч монголчууд давуу гэдгийг хүлээн зөвшөөрч байв. Гэвч өмнөх тоглолтуудаас сэргэж амжаагүй, мөн маш олон торгууль авч байснаас хамгийн чухал энэ тоглолтод 1:3 ялагдаж орхисон билээ.  

Ингээд хүрэл медалийн төлөө Словакийн багтай тоглох боллоо. Хэсгийн тоглолтод 4:0 ниргэж байсан баг. Ихэнх нь шайбтай хоккейчид тул богино дамжуулалт ихтэй баг. Түрүүлэх боломжгүй болсон ч хоёр баг хүрэл медалийн төлөө үнэхээр хүч сорин өрсөлдлөө. Хагас шигшээд Унгарт бут ниргүүлсэн Словакийн баг илүү тоглоод Украинд ялагдсан манай багаас сэтгэл зүйн байдал илүү байв.

Эхний үе багууд талбайн голд бөмбөг булаацалдаж байсан ч 31 дэх минутад Словакийн Грелль Мартин гоол хийлээ. Дараа нь словакчууд 12 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч манай хаалгач Б.Мөнхболд хааж чадлаа. Эхний үе дуусахаас өмнө ч манай хаалгач хэд хэдэн аюултай довтолгоог хамгаалсан.

Хоёрдугаар үеийн 54 дэх минутад Э.Эрдэнэжав тооны харьцааг тэнцүүллээ. 61 дэх минутад багийн ахлагч Г.Тамир Словакийн хаалганд бөмбөг оруулж, 2:1 манай баг тэргүүлж эхэлсэн.

Гэвч дөрвөн минутын дараа Словакийн ахлагч Бенеш Петер булангийн цохилтоос тооны харьцааг тэнцүүллээ. 71 дэх минут. Дахиад л словакчууд булангийн цохилтоо ашиглаж чадлаа. Мөн л багийн ахлагч Бенеш. Манай баг тайм-аут авлаа. Сүүлийн хэдэн минутад хэд хэдэн удаа аюултай дайрсан ч гоол болгож чадалгүй, 2:3 ялагдаж, медаль хүртэж чадсангүй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.24.254) 2020 оны 03 сарын 07

Зүгээр л тоглох байсан даа. Медаль бодоод аварга болж байгаагаар өөрсдийгөө төсөөлөөд тэнэгтээ биз хохь чинь гэхүү дээ

0  |  0
zochin(202.179.25.109) 2020 оны 03 сарын 06

Delhiid 4 t orno gedeg tom amjilt. Daraagiin udaa delbeleed og

0  |  0
kqwqin(46.125.249.18) 2020 оны 03 сарын 06

Mungnii garznuud

0  |  1
Дарь(192.82.78.185) 2020 оны 03 сарын 06

Боломжийг алдсан ч Манайхан онцгой тоголлоо.

2  |  0
Top