Хосгүй үнэт үзмэр: ТАНАН ХӨӨРӨГ

2020 оны 03 сарын 16

Zindaa.mn сайт Монголын Үндэсний музейтэй хамтран тус музейн нь түүх, соёлын хосгүй үнэт үзмэрийн дээжээс түүвэрлэн ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн насны хүүхдүүд болон үзэгчдэд  цувралаар толилуулж байна.

1. ТАНАН ХӨӨРӨГ

Өндөр 8 см, Өргөн 3.3 см, Зузаан 2.4 см, Жин:70гр 
Монголчуудын уламжлалт мэндчилгээ хөөрөг зөрүүлэх ёсны гол хэрэгсэл, гоёл чимэглэлийн нэг нь хөөрөг юм. Хөөргийг төрөл бүрийн үнэт чулуунаас гадна шил, мод зэргийг ч ашиглан хийсээр иржээ. Хөөрөгний  ур хийц, үнэт чулуу, эрдэнийн  чимэг, шүрэн толгой зэргээрээ бусдаас ялгаран, эдлэж буй эзнийхээ бэл бэлчинг ч илэрхийлдэг билээ. 

Энэхүү танан хөөрөг нь жижгэвтэр хэмжээтэй, чамин хийцтэй, дээд хэсгээрээ сувдан цагаан солонгорсон, доогуураа хүрэн бор өнгөтэй, нэг талдаа цэцэг навчин хээ товойлгосон, алтан нуухтай, шүрэн толгойтой, 9 эрдэнэ шигтгэсэн танан хөөрөг юм. 

Уг хөөргийг Алшаа гүний хатан хэрэглэж байсан гэх хууч яриа байдаг.

Эх сурвалж: Монголын үндэсний музей

Top