Хосгүй үнэт үзмэр: БИЛГЭ ХААНЫ АЛТАН ТИТЭМ

2020 оны 03 сарын 20

Zindaa.mn сайт Монголын Үндэсний музейтэй хамтран тус музейн түүх, соёлын хосгүй үнэт үзмэрийн дээжээс түүвэрлэн ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн насны хүүхдүүд болон үзэгчдэд  цувралаар толилуулж байна.


БИЛГЭ ХААНЫ АЛТАН ТИТЭМ

Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: өндөр 9.3 см, урт 23 см, жин 80 гр, Түргийн Билгэ хаан 734 онд тэнгэрт халихад түүнд зориулан тахилын онгон байгуулсан нь одоогийн Архангай аймгийн Хашаат сумын нутагт буй.

Уг тахилын онгоныг 2001 онд Монгол-Туркийн хамтарсан археологийн судалгааны анги малтан судлах үеэр олон тооны алт, мөнгөн эдлэл олдсоны нэг нь энэхүү титэм билээ. Титэм нь алтаар бүтээгдсэн, 23 см орчим хагас дугуй хэлбэртэй, 5 хэсэг бүхий. Төв хэсэгт нь хошуундаа эрдэнийн чулуу зууж, жигүүрээ дэлгэсэн жигүүртэн байх бөгөөд шувууны их бие, өд сөд, далавчийг нь тод томруун сийлсэн. Түүний хоёр хажууд цэцэг навчин хээтэй дэлбээ мэт хэсэг үргэлжлэх хийгээд титэмний суурь бүслүүр, их бие дээр эрдэнийн чулуу шигтгэж байсан нуух хоногууд харагдана.

Энэхүү дурсгалыг Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 тоот тушаалаар “Хосгүй үнэт дурсгалт зүйл”-ээр батласан.

Эх сурвалж: Монголын үндэсний музей

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.184.179) 2020 оны 03 сарын 20

Mongol haanii titem shig haragdahgui b.a Ertnii tureg ugsaatnii titem shig haragdaj b.a Mongoloos oldson bol mongol huntei hamaaraltai gej oilgoj bolohgui shuu.

0  |  0
иргэн(202.9.46.129) 2020 оны 03 сарын 20

ТҮРЭГИЙН БИЛЭГ ХААН БИШ ШҮҮ , БИЛЭГ ХААНЫ ХАДНЫ БИЧЭЭС МОНГОЛ БИЧЭЭС БОЛОХЫГ БАТАЛСАН СЭРЭГЛЭН ИНТЕРНАШИНЛ ЕКСПЕДИШН - Г GOOGLE- С ХАЙЖ ОЛЖ УНШИЦГААНА УУ

0  |  0
Top