Рио Тинтогийн хууль бус үйл ажиллагааг экс ажилтан нь илчилнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

Рио Тинто компанийн Монголтой холбоотой стратегийн төслийн багийн менежерээр ажиллаж байсан Ричард Баулли тус компанийн хууль бус үйл ажиллагааг илчилнэ гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр 2017-2019 онд Монголтой холбоотой стратегийн төслийн багт ажиллаж байхдаа “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх, мөн товлосон хугацаа хойшлох тухай удирдлагууддаа удаа дараа сануулж байжээ.

Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сард энэ тухай сануулж байжээ. Улмаар дараа жил нь буюу 2019 оны гуравдугаар сард ажлаасаа халагдсан байдаг. Халагдах хүртлээ энэ тухай сануулж, зардал нэмэгдэх болон хугацаа хойшлох тухай асуудлыг хөрөнгө оруулагчдад, Монгол Улсын Засгийн газарт анхааруулах ёстойг сануулж байжээ.

“Эрсдэл байгааг би 2018 оны эхээр мэдсэн, үүнийгээ сануулсан. Гэвч хөрөнгө оруулагчдад энэ тухай мэдээлэл ил болоогүй”

Шүгэл үлээгч Ричард Баулли

Тэрбээр удалгүй ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэж үзэн, Лондон хотод төвтэй Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд зарга мэдүүлжээ. Түүний заргыг энэ сарын 31-ний өдөр хэлэлцэнэ.

Энэ асуудал дээр Рио Тинто компани зах зээлийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл гэж үзэж байгаа бөгөөд түүний асуудлыг Лондон хотод хэлэлцэх учиргүй гэж үзэж байгаа юм.

Учир нь Монголтой холбоотой стратегийн төслийн төв байр нь Сингапурт байрладаг тул газар нутгийн хувьд хэлэлцэх ёсгүй гэж үзэж байгаа аж.  

“...Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна...”  гэж “Оюу Толгой” компани 2019 оны долоодугаар сарын 16-нд гаргасан албан мэдэгдэлдээ дурдаж байв.

Компанийн зүгээс үүнийг геологийн нөхцөл байдалтай холбон тайлбарладаг. Рио Тинто болон “Оюу толгой” геотехникийн нарийвчилсан судалгаа хийхэд чулуулгийн нөхцөл байдал, өмнө нь баталсан зураг төсөлтэйгөө нийцэхгүй гэсэн дүнтэй энэ бүх дүгнэлт холбоотой. Ашиглалтад орох хугацаа ч анх төлөвлөж байснаас хойшлогдов. Далд уурхай 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд ашиглалтад орохоор болж 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшилно гэдгийг мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: FT

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бадмаа(202.126.90.127) 2020 оны 10 сарын 03

34 хувиа зараад ,өөрийнхөө банкаар дамжуулж борлуулалтыг нь хянаад татваруудаа авсан нь дээр!? Харин мэргэжлийн шударга хүнээр 3жилийн хугацаатай хяналт тавиад солиод байх хэрэгтэй!!!

0  |  0
Yooh(98.113.248.233) 2020 оны 03 сарын 27

Ene neg baliar company bna aa!

1  |  1
Yooh(98.113.248.233) 2020 оны 03 сарын 27

Ene neg baliar company bna aa!

1  |  1
Yooh(98.113.248.233) 2020 оны 03 сарын 26

Ene neg baliar company bna aa!

0  |  0
Yooh(98.113.248.233) 2020 оны 03 сарын 26

Ene neg baliar company bna aa!

0  |  0
Yooh(98.113.248.233) 2020 оны 03 сарын 26

Ene neg baliar company bna aa!

0  |  0
Yooh(98.113.248.233) 2020 оны 03 сарын 26

Ene neg baliar company bna aa!

0  |  0
Yooh(98.113.248.233) 2020 оны 03 сарын 27

Ene neg baliar company bna aa!

2  |  0
Top