БЗД-ийн татварын тасгийн даргын гэрээс их хэмжээний бэлэн мөнгө хураажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 05

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс энэ сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн дарга асан Б.Батсүхийг баривчилж, цагдан хорьсон байна.

Түүнийг компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ирлээ. Б.Батсүх нь энэ оны хоёрдугаар сард ажлаасаа гарсан бөгөөд компаниудын актыг багасгаж өгч авлига авдаг байсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. АТГ-ын мөрдөн байцаагчид Б.Батсүхийн гэрт нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авч, өөрийг нь цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа ажээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tatvariinhan aimar(192.82.76.223) 2020 оны 04 сарын 09

tatvart housegui baitsaagch onigoo boldog gesen

0  |  0
zochin(64.119.22.52) 2020 оны 04 сарын 05

er ni turiin baitsaag ch nar bugd avligaaar bayajsan bizda nar shuu dee

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 05

iim shudarga bus toriin ajiltanguud l mongol ulsiin hogjiliin sadaa boldog, jijig tom byh businesiin hyreend niilyyleed toog ni gargaval ymar ih horongo huvidaa zavshdag ni haragdaj baina, tegeed l barigdaagui bol gadaadad ochood saihan amdardag mongotei zarailsan luivarchid

0  |  0
zochin(66.181.178.109) 2020 оны 04 сарын 05

gantuya bichsen yumaa neg unshchikh daa

0  |  0
Top