Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банк болон Төрийн банкийг Сангийн яамны харьяанд шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Төрийн банк нь 2009 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч байсан бөгөөд өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтээр 2.9 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй байгаа банк.
Харин Хөгжлийн банкийг 2010 оны долоодугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулахаар болсон. Улмаар УИХ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталж, Хууль батлагдсанаас хойш гурван сарын дараа буюу тавдугаар сарын 12-ны өдөр Хөгжлийн банк албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байв.
Дээрх хоёр байгууллагын үйл ажиллагааг хянах, зохист ажиллагааг нь хангах, зээлийн үйлчилгээ, зарлагдсан төсөл хөтөлбөрүүдийг чанаржуулах үүднээс Сангийн яаманд шилжүүлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Zuitei zalguulaad Zeeliin huugee jiliin 3% bolgochih tegwel ard irgediin chini Nuruu teniine shu. Hurelsuhee
зөв зөв. төрийн банкны 76 захирал байсныг Хүрэлбаатар сангийн сайд болсныхоо дараа нэг л өдөр хагасыг нь халж цэвэрлэсэн ш дэ. өөр ямар улс төрч ийм зориг гаргахын...
zuw shiidwer gargajee