Японы алдарт GLAY хамтлаг шинэ төрлийн коронавирусний улмаас “GLAY DOME TOUR 2020 DEMOCRACY 25TH: HOTEL GLAY GRAND FINALE” тоглолтоо цуцалсан билээ.
Тус хамтлаг тавдугаар сарын 16-нд Нагоя хотын Nagoya Dome-д, 30, 31-нд Токиогийн Tokyo Dome-д тоглох ёстой байсан юм. Хамтлагийн гишүүд концертын үеэр ажиллах ажилтнууд, бүжигчид, дуучдад зориулан, 5000 амны хаалт бэлтгээд байсан юм. Гэвч тоглолтууд цуцлагдсанаар амны хаалтаа эмнэлгийн ажилтнуудад 10 сая иэнийн хамт хандивласан байна.
Сэтгэгдэл ( 0 )