ОХУ-ын агаарын десантын хүчний алба хаагчид тус улсын Батлан хамгаалах сайд Сергей Шойгугийн тушаалаар Хойд туйлд 10 км өндрөөс багийн шүхэртэй буулт хийж гүйцэтгэжээ.
Дэлхийн түүхэн дэх хамгийн анхны десантын багийн бие бүрэлдэхүүн тусгай зориулалт бүхий шүхрийн систем, хүчин төрөгчийн төхөөрөмж ашиглан, Хойд туйлын нөхцөлд 10 км өндрөөс буулт хийлээ гэж ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Юнус-Бек Евкуров мэдээлжээ.
Шүхэрчид шинэ үеийн тусгай зориулалттай шүхрийн системээс гадна хүчил төрөгчийн төхөөрөмж, чиглүүлэгч, тусгай хувцас, хэрэгсэл ашигласан байна.
Энэхүү ажиллагааг Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой болон ОХУ-ын Агаарын десантын хүчин байгуулагдсаны 90 жилийн ойд зориулжээ.
Шүхэрчдийг Ил-76 цэргийн онгоцноос Франц-Иосифын Газар бүлэг арал орчимд 10 км өндрөөс буулгасан ба тэд Александрын Газар арал дээр газардсан байна.
Сэтгэгдэл ( 4 )
Putinii teneglel duusahgui iymaa. Hoid tuild henteige baildana gej bodood shuher muher bolood bgan boldoo.
Oros ah nartaa bayar hygye
Oros ah nar mundag shyy.bayar hyrgye
Oros ah nar mundag shyy.