Дэлхийн худалдаа болон аюулгүй байдалд Арктик чухал ач холбогдолтой болж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 01 сарын 31

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Гринландыг сонирхож байгаа нь дэлхийн худалдаа болон аюулгүй байдалд Арктик чухал ач холбогдолтой болж байгаатай холбоотой гэж Америкийн Төрийн департаментын тэргүүн Марко Рубио сэтгүүлч Мегин Келлид ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Арктик нь хөлөг онгоц зорчиход болон АНУ-ын үйлдвэрлэх эрчим хүчний эх сурвалжийн тээвэрлэлтэд нэн чухал ач холбогдолтой болж байна. Арктикийн мөс хайлж байгаа нь далайн тээврийн гол замуудыг нээж байгаа бөгөөд тэдгээрийг хамгаалах шаардлагатай” гэж тэр тэмдэглэсэн байна.

“Арктикт хүрэх шууд гарцгүй Хятад улс Гринландыг өөрийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх талбар болгон ашиглахыг оролдож магадгүй юм. Хятад улс мөргөлдөөн үүссэн тохиолдолд цэргийн зориулалтаар ашиглах боломжтой давхар зориулалт бүхий компаниудаа Гринландад байгуулахыг бид зөвшөөрч чадахгүй” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн байна.

Гринланд АНУ-д нэгдэх ёстой гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэж байсан бөгөөд тус арлаас татгалзахгүй бол Данийн эсрэг импортын өндөр татвар тогтооно гэж сүрдүүлсэн юм. Данийн болон Гринландын эрх баригчид энэ санааг няцааж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu