Аляск дахь уур амьсгалын өөрчлөлт, газрын тосны цооног өрөмдөх явдал цагаан баавгайнуудыг мөхлийн аюулд оруулж байна гэж АНУ-ын Геологийн албан анхааруулжээ.
Аляскад газрын тосны цооног өрөмдсөнөөр баавгайнуудын амьдрах орчин алдагдахад хүргэх аюултай. Үүний сацуу Хойд туйлын мөсөн бүрхүүлийн талбай багасаж байгаа нь эдгээр махчин амьтны тоо толгой буурахад хүргэж байна. Ингэхдээ газрын тос, байгалийн хийн ордын хайгуулын ажил явуулах боломжийг нэмэгдүүлж байгаа гэнэ. Сүүлийн 40 жил энэ бүс нутагт газрын тосны олборлолт явуулахыг хориглож байсан бол АНУ-ын өнөөгийн засаг захиргаа өнгөрсөн наймдугаар сард цооног өрөмдөх зөвшөөрөл олгож эхэлжээ. Газрын тосны олборлолт АНУ-ын нутаг дэвсгэрт багтдаг Хойд Туйлын баруун хэсэг дэх баавгайнуудын амьдрах орчинд заналхийлэх болжээ.
Цагаан баавгай (Ursus maritimus) нь хуурай газар амьдардаг сүүн тэжээлт махчин амьтдаас хамгийн томд тооцогддог. Энэ амьтан Гринланд, Канад, Норвегийн Шлицберген, ОХУ, АНУ-ын Аляскад тархжээ. Цагаан баавгай уртаараа 2.8 м, 400-600 кг жин татдаг бөгөөд дунджаар 25-30 жил насалдаг байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдээллээр, дэлхий дээр 20-25 мянган тоо толгой цагаан баавгай тоологдсоноос 60 хувь нь Канадад байдаг байна.
Цагаан баавгай нь Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан номд оржээ.
Сэтгэгдэл ( 1 )
нүүрс газрын тос шатаагаад байхаар аргаггүй.