Эрдэмтэд Хойд туйлд хайлж буй цэвдгийг судална

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

ОХУ, БНХАУ, Шведийн 80 орчим эрдэмтэд Хойд Туйлын тэнгис болон Хойд далайн зам дагуух усан доорх цэвдэг хайлж буй үзэгдлийн экологийн болон биохимийн үр дагаврыг судлахаар болжээ.

Судалгааны явцад эрдэмтэд тэнгис далайн ёроолоос ус болон агаар мандал руу ялгарч буй метан хийн урсгалын өөрчлөлтийг үнэлэх, хийн ялгаруулалтын хэмжээ, эрчийг тогтоох, метан хий ялгарч буй бүс дэх биологийн тогтолцооны байдлыг судлах, судалгааны бүс дэх геоэкологийн байдлыг үнэлэх зэрэг зорилго тавиад байна.

Хойд туйлын тэнгисийн усан доорх цэвдэг хайлж буйгаас болж Дэлхийн агаар мандалд ихээхэн хэмжээний метан хий цацагдаж байгаа юм. Энэ нь манай гарагийн уур амьсгалд үлэмж хэмжээний нөлөө үзүүлж болзошгүй.

Судалгааны багт Стокгольмын их сургууль /Швед/, БНХАУ-ын далайн хэрэг эрхлэг газрын дэргэдэх Далайн судлалын 1-р, 3-р хүрээлэн болон ОХУ-ын Томскийн политехникийн их сургуулийн эрдэмтэд багтжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top